“Шинэ үе” продакшны жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэрэг энэ сарын 16нд шүүхээр шийдэгдсэн билээ. Эрүүгийн хэргийн 2 дугаар шүүхээс Ц.Алдармаад 7.1 жилийн хорих ял, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох ял оногдуулсан. Тнгвэл ард түмний дунд шүүхийн шийдвэр хатуудсан гэх яриа гарсан. Энэ талаарШүүхийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа “Шүүх байгууллага өөрөө зөвхөн хуулинд захирагддаг. Хуульд юу гэж зааснаас л шалтгаалж шүүгдэгчийг ялалдаг.Ц.Алдармаад 7.1 жилийн хорих ял оноосон нь тухайн зүйлчиллийнх нь хамгийн хөнгөн ял.Ер нь бол манай хуулийг шоронжсон хатуу хууль гэж үздэг. Тиймээс энэ хатуу хуулийн талаарх санал бодлоо хууль тогтоох байгууллагад хүргэх хэрэгтэй. Хууль хатуу байгаад шүүгч буруугүй учир шүүгчийг буруутгах үндэслэл байхгүй” хэмээн тодруулага өгчээ.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ