Монголын тэргүүлэгч бизнесменүүдийн тоо өсөхийн хэрээр залуужсаар байна. Хоёр жилдээ нэг удаа болж өнгөрдөг Next Generation Бизнес форумын шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр залуу захирлууд арга туршлагаа солилцоод, дотносонгуй. Авто үйлчилгээний салбартаа тэргүүлэгч Бриллиант VIP CAR WASH-ын захирал бүсгүй Онончимэгийн имиж хаана ч бусдаас содон харагддаг. Гоо сайхны бизнесээр ажил хэргийн гараагаа эхэлсэн түүнийг эрчүүдийн хийдэг энэ ажилд ханцуй шамлан орсныг гайхах явдалгүй. “Эрх охин шиг харагдаж, эр хүн шиг сэтгэдэг бүсгүйг ажил хэрэгч гэнэ” гэлцэх юм билээ. Бие жижиг ч бэлчээр том Онончимэг ирээдүйдээ хийж бүтээхээр зорьсон зүйлийнхээ төлөө шаргуу тэмцдэг. “Next Generation-2014” Бизнес форумын шагнал гардуулах ёслолын хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр ажил хэрэгч бүсгүй салбарынхантайгаа найрсаг дотно байж, нийтэч бүсгүй гэдгээ баталсан юм.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ