ОХУ-ын нийслэл Москва хотоос 350 км зайтай орших Орёл хотын их сургуульд суралцахаар ирсэн Африкийн хоёр оюутан эбола вирусын халдвартай байж болзошгүй гэж Риа-Новости мэдээлжээ. Баруун Африкийн Гвиней-Биссау улсаас ирсэн 20 настай Монтеро Болде, 23 настай Монтеро Аюук гэх хоёр оюутанд эбола вирусын халдвартай төстэй шинж тэмдэг илэрсэн тул бусдаас тусгаарлан эмнэлэгт хөл хорьжээ. Монтерогийн эгч дүүс 37.3 С хүрч халуурсан нь эбола вирусын халдвар гэж сэжиглэх үндэс болсон аж. Тэд өнгөрсөн лхагва гаригт /Х.15/ Москва хотын Домодедово нисэх буудалд газардсан байна.
Үүнээс өмнө өнгөрсөн долоо хоногт ОХУ-д эбола вирусын халдвар гэж сэжиглэгдсэн 16 тохиолдол бүртгэгдсэн ч бүгд биш болох нь тогтоогдсон байна. Үүний зэрэгцээ ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров эбола виурсын эсрэг олон улсын тэмцэлд 19 сая ам.доллар гаргах болсныг мэдэгджээ.
Гвиней-Биссау нь халдварын голомт Гвиней улстай хил залгаа оршдог юм. Эх сурвалж: Moscow Times, International Bussines Times
Бээжин рүү зорчихгүй байхыг анхааруулав
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудалд Эбола вирус тархах 97 хувийн магадлалтай байгааг тогтоосон байна. Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Бээжин рүү онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг анхаарууллаа.
2014 оны аравдугаар сарын 8-ны байдлаар Эбола вируст халдвар есөн улсад бүртгэгдэн вируст халдвар есөн улсад бүртгэгдэн вирусээр өвчлөгсдийн тоо 8105-д хүрч, 3908 хүн нас баржээ. Монгол Улсын хувьд, Мэргэжлийн хяналтын байгууллагаас хилийн нэвтрэх цэгүүдэд термокамераар хяналт хийж, болзошгүй тохиолдолд авах хариу арга хэмжээ, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Халдварын нууц хугацаандаа зөөвөрлөгдөж, улс оронд орж ирсэн хойноо өвчлөх явдал гарч байгаа тул иргэд болгоомжтой, сэрэмжтэй байхыг албаныхан анхааруулж буй. Түүнчлэн шаардлагагүй бол өвчлөл гарсан орнуудад зорчихгүй байх, өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай холбогдох газруудад мэдэгдэх хэрэгтэй ажээ.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ