Энэ бүсгүйг боксын ОУХМ М.Нандинцэцэг гэдэг.Түүнийг харахад фото модель ч юмуу боксчин ч юмуу гэмээр. Гэхдээ тэр боксын улсын насанд хүрэгчдийн аваргыг найман жил дараалан авсан, эмэгтэй боксчдоос хамгийн олон удаа улсад түрүүлсэн, жиндээ босоо аварга, шилдэг тамирчин бүсгүй юм. Тэрбээр 2010 оны Азийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд саяхан болсон “Инчён-2014″ Азийн наадмаас алтан медаль хүртэх зорилго тавиад явсан ч шүүгчийн алдаатай шүүлтийн улмаас Казакстаны боксчинд харамсалтайгаар ялагдан хүрэл медалийг эх орондоо авчирсан. Тамирчин бүсгүй маань удахгүй ирэх 11 сарын 15-нд БНСУ-д болох эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ээс алтан медаль авах зорилго тавин бэлтгэлээ хийж байна. М.Нандинцэцэг багадаа их хөдөлгөөнтэй, дандаа эрэгтэй хүүхдүүдтэй найзалдаг байжээ. Боксын спорт хүний эр зориг, тэсвэр тэвчээр гээд олон зүйлийг шаарддаг нь түүний сонирхолыг татсан гэнэ.
Сонирхуулахад М.Нандинцэцэг өөрийгөө үнэгтэй зүйрлэдэг гэнэ шүү.Энэ тухайгаа тэрбээр “Намайг хүмүүс зальтай нүдтэй гэдэг. Би их зальтай, сэргэлэн хүн л дээ. Өөрийгөө толинд харахаар нээрээ ч зальтай нүдтэй, үнэгтэй адилхан харагдаад байдаг юм. Ер нь үнэг зальтай болохоос хөөрхөн л амьтан шүү дээ” гэжээ. Дашрамд хэлэхэд тамирчин бүсгүй маань 15 настайгаасаа эр зоригийн спорт болох боксоор хичээллэж эхэлсэн бөгөөд ирээдүйн зорилго нь мэдээж олимпод орох олимпоос алтан медаль авах зорилготой гэж байна лээ.Тамирчин ОУХМ М.Нандинцэцэгтээ спортынх нь үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсье.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ