“Монголын Алт” Компанийн захирал Б.Нямтайширын гэр бүл сүүлийн үед хэвлэлийн хуудаснаас салахаа больжээ. “МАК”-ийн захирал Б.Нямтайшрын хүү Н.Номтобаяр үргэлж л хэвлэлийн баатар болдог бол, түүний охин Н.Цэлмүүний хувийн амьдрал бас л олны анхаарлыг татаж байна.
Одоогоор “МАК”-ийн өв залгамжлагчаар тодроод буй Н.Цэлмүүн бүсгүй компанийхаа хөрөнгө оруулалтын хэлтсийг удирддаг гэнэ лээ. Н.Цэлмүүн хэсэг хугацаанд Цолмон гэх залуутай гэр бүл зохиож, үрийн зулай үнэрлэсэн аж. Хосуудын дундаас төрсөн хүү нь саяхан дөрвөн ой хүрчээ. Уг нь Н.Цэлмүүний нөхөр Цолмон нь мэдлэг боловсролоор хэнээс ч дутахгүй, гадаадад сургууль төгссөн, манай урдаа барьдаг цөөн эрдэмтний хүү юм байна.
Н.Цэлмүүн нөхрөөсөө салаад удалгүй “Хас”-ын Ч.Ганхуягийн дүү Ч.Ганзоригтой нэг хэсэгтээ л хөтлөлцөн гүйсэн. Баян айлын хөвгүүдийн сонирхлын бүсгүй болох Н.Цэлмүүн энэ удаа шинэ хайртайгаа учирчээ.Түүний энэ удаагийн сонголт Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг аж. Б.Баттүшиг нь АНУ-д их дээд сургуулиа дүүргэсэн мэдлэг боловсрол өндөртэй залуу. Хосууд үерхээд удаагүй байгаа сурагтай.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна