Арван нэг дэх ”Монголын мисс” өнгөрсөн амралтын өдөр тодорлоо. “Miss Mongolia 2014″ тэмцээнд нийслэл, орон нутгаас 70 гаруй үзэсгэлэнт бүсгүйчүүд авьяас,гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдлөө. Мисс Монголиа Холбоо нь Монгол ороны гоо сайхан, үнэт зүйлийг өөрийн оронд төдийгүй дэлхий дахинаа сурталчилан таниулах эрхэм зорилготой энэ тэмцээн залуучууд тэр дундаа охид бүсгүйчүүдийн нийгмийн идэвхи оролцоо, боловсролыг дээшлүүлэхэд чиглэж байдаг билээ. “Miss Mongolia” тэмцээний ялагч олон улсын томоохон нэр хүндтэй тэмцээн болох “Miss International” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.
Тус тэмцээний шилдгийн шилдэг титмийн эзнээр хувийн дугаар 07 №17 Ю.Балжидмаа шалгарч 11 дэхь Монголын гоо үзэсгэлэнт бүсгүйгээр тодорлоо.
Дэд байранд М.Халиунаа, гуравдугаар байрт Баярцэцэг нар тус тус шалгарсан бол тэмцээний Авъяаслаг мисээр Э.Азбилэг, Спортлог миссээр Б.Гүнзаяа, Фото миссээр Ц.Дэлгэржаргал, Мисс Моделиор Ю.Балжидмаа, Бикини Миссээр М.Халиунаа, Оюунлаг миссээр хувийн А.Баярцэцэг нар тус тус шалгарсан юм. Дашрамд дуулгахад Мисс Э.Ану “Miss Mongolia 2013″-ын ялагч болж байсан билээ.
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой