Шархүү нь өнөөдөр автобусанд суулаа. Учир нь өнөөдөр дугаарын хязгаарлалтад машин маань явдаггүй юм. Тиймээс “Хужирбулан-Сүхбаатарын талбай” гэсэн хаягтай автобусанд сууж, хотын төвийг зорилоо. Гэтэл гэнэт автобус хурдаа нэмэв. Суудал олдсонгүй тул зогсоогоороо явлаа. “Гачуурт-Зайсан” гэсэн автобус урд нь яваа тул хурдаа нэмсэн аж. Автобусууд Хужирбулангаас Улиастайн тойрог хүртэл урд хойноо орон уралдацгаах юм. Зарим буудал дээр ч зогсохгүй өнгөрөх нь юү ч биш. Хажууд суусан хижээл намны ахаас автобусууд ийм хурдан давхиад байдаг юм уу гэж асуутал “Тиймээ наад хэд чинь ингээд өглөөдөө уралдана шүү” гэж тоосон шинжгүй хариулна.
Замын донсолгоог ч үл анзааран автобусууд уралдсаар Улиастайд ирлээ. Улиастайн буудлаас олон автобус хотын төв рүү явдаг болохоор тэгсгээд хурдаа сааруулав. Уралдаан нэг юм дуусч, бариулаасаа тас атгаж зогсох хэрэггүй болов. Морь мал ачиж яваа биш гэж зарим нэг нь шүүмжлэх ч, ажилдаа яарч яваа нэгнийх хувьд харин ч зол болдог бололтой юм. Сайн ч бай, саар ч бай автобус ингэж уралдах нь зохимжгүй. Наанадаж л автобус дүүрэн зорчигчдын амь нас, эрүүл мэндийг хариуцаж яваагаа автобусны жолооч ухамсарлах ёстой баймаар...
Үнэхээр өглөө бүр хүнээ авах гэж ингэж уралддаг бол мөн ч хэцүү яа.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна