“Шинэ үе” продакшнаар овоглож олон мянган фенүүддээ инээд бэлэглэж байдаг гал цогтой жүжигчин Г.Ундармаа хамтлагтаа харагдахгүй нэлээн удаад байгаа. Нэг хэсэг жүжигчин бүсгүй продакшныхаа захирал Бооёотой түнжин хагарсан гэх мэдээллүүд гараад байсан билээ. Тэгвэл энэ талаар жүжигчин Н.Ариунболд буюу Бооёо хэвлэлд өгсөн ярилцлагын үеэр ярьжээ. Тэрээр “Г.Ундраа чөлөө авсан байгаа. Кинонд тоглоод сая зураг авалт нь дууссан. Киногоо удахгүй нээнэ гэсэн. Бид нарын хувьд бол чөлөөтэй байгаа өөрийн уран бүтээлээ хийгээд явж байгаа үед бол “Шинэ үе” продакшны ажил зогсож болохгүй. Г.Ундраа чөлөө аваад төслийн ажлаа хийж байна. Мөн киногоо хийж байна гээд маш олон ажлыг хийж бүтээж явна. Харин “Шинэ үе” продакшн бол нэг хоёр хүний чөлөө авсан эсвэл хэн нэгэн байхгүй үед ажлаа хийхгүй гээд зогсох эрхгүй. Нийтдээ 35-улаа тэгэхээр энэ олон хүмүүсийн ажил, амьдрал цаашаа үргэлжлэх ёстой. Тэгэхээр бид бол цаашаа тоглож байна. МУГЖ С.Лхагвасүрэн, СТА Р.Алтансүх буюу Аси, залуу жүжигчин Ганбаа, Билгүүн, Отгоо, Сөрөлт гээд л бүгдээрээ л энэ тоглолтоо нийлж гаргалаа. Ямар ч байсан тоглолт бол амжилттай сайн явж байгаа”хэмээсэн юм.
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой