ӨАБНУ-ын Дурбан хотноо энэ сарын 20-29-ны өдрүүдэд шатрын өсвөрийн ДАШТ амжилттай боллоо. Тус тэмцээнд 90 орны 8-18 насны 1000 орчим шатарчин хөвгүүд, охид өрсөлдсөн байна.
Тус тэмцээний охидын найман насанд Даваахүүгийн Мөнхзул алт, хөвгүүдийн мөн насанд Е.Төгстөмөр мөнгөн медаль хүртлээ. Монголын эрэгтэй шатарчдаас хамгийн бага насандаа дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тамирчин Е.Төгстөмөр боллоо. Е.Төгстөмөр хүү зургаан насандаа Азийн аварга, долоон насандаа сурагчдын дэлхийн аварга, мөнДэлхийн шатрын холбооны дэд мастерын цолтой болжээ. Даваахүүгийн Мөнхзул Монголын эмэгтэйчүүдээс хамгийн бага насандаа буюу долоон настайдаа шатрын дэлхийн аварга боллоо.
Охидын найман насанд 51 шатарчнаас Д.Мөнхзул найман хожил, нэг тэнцээ, хоёр хожигдолтойгоор 8.5 оноогоор алтан медаль хүртлээ. Энэ насанд Вьетнамын Лу Ха Би Нго 8,5 оноо Туркменистаны Езизова 8.0 оноо мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ