Барилгын өргүүрээс 18 настай бүсгүй унаж амь насаа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, БЗД 26 дугаар хороо. "Илсон Деволопмент" компанийн захиалгаар баригдаж байгаа "Труэ-Эл" орон сууцны 103 дугаар барилгаас хоёр ажилтан унаж, 18 настай бүсгүй амиа алдсан байна. Энэ барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Зуншин” компани, туслан гүйцэтгэгчээр “Бай Лхагва” компани ажиллаж байсан аж.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгч байгаа мэдээллээр, өргүүрийг хариуцсан “Бай Лхагва” компани нь тусгай зөвшөөрөлгүй байтал “Зуншин” компани гэрээ байгуулж ажиллуулсан. Энэ компанийг өмнө нь шалгаж зөрчлөө арилгах хугацаатай албан даалгавар өгч байсан” гэж мэдэгдлээ.
Хэдийгээр өргүүрт сууж явсан хоёр ажилчин хоёулаа хамгаалалтын бүстэй байсан ч талийгаачийн хамгаалалтын бүс тасарснаас ийнхүү амь насаа алдсан байж болзошгүй байгаа гэнэ.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ