Дөрвөн жилд нэг удаа болдог Азийн олимийн наадам БНСУ-ын Инчён хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр буюу өчигдөр (09.22) жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд барилдсан Н.Түвшинбаяр алтан медаль хүртсэн билээ. Шагнал гардуулах ёслолын дараа медаль хүртсэн дэлхийн шилдэг бөхчүүд түүнд хүндэтгэл үзүүлэв.


Олимпийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр Тажикстан, БНСУ, Узбекстан, Казахстаны бөхчүүдийг ялж, жүдочдын энэ наадмаас хүртэж буй гурав дахь алтан медалийг шигшээ багтаа авчирсан. Тэрээр шигшээ барилдаанд энэ сарын эхээр өндөрлсөн ДАШТ-ий хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Максим Раковг юко үнэлгээгээр ялсан юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна