Хүний амьдралын зам дардан байх биш, эрээнтэй бараантай л байх юм. Олны танил, "од" гэхээр л бусдаас онцгой байна гэж үгүй. Адилхан л уйлж, дуулж, инээж хөөрч,гуниж гутарч, баясаж хөөрнө. 2013 оны буюу "отгон" Топ Модель С.Ариунбилэгийг нөхрөөсөө салсан гэх мэдээлэл гараад багагүй хугацаа өнгөрч байна. Тэр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдээд ялангуяа эрчүүдтэй холбогдоод байдаггүй түүний амьдралыг ийнхүү сөхөх болсон нь ямар учиртай юм бол?
Үнэн хэрэгтээ Топ бүсгүй маань нөхрөөсөө салаад хэдэн сарыг үдэж байгаа юм байна. Нэг хэсэг С.Ариунбилэгийн ээж хүндээр өвчилж, ээжийгээ асран, өөрийн гэр бүлийн амьдрал, үр хүүхэд, ажил карьераа үргэлжлүүлэх гээд олон зүйлийг амжуулах шаардлагатай болсон байна. Энэ үед залуу гэр бүлд тохиолддог үл ойлголцол хурцадсаар хосууд хоёр тийш болжээ. Эмэгтэй хүн, эх хүний хувьд амьдралаа "авч үлдэх"-ийг хэдий хичээн мэрийсэн ч цаанаа л болоогүй аж.
Дөрвөн настай охиноо ганцаар өсгөж буй бүсгүйг буруутгаад байгаа этгээдүүдэд хандан өгүүлэхэд түүний хүчин чармайлт гэр бүлийн хувьд "үр дүнд" хүрээгүйгээр энэ цэгт хүрчээ. Эмэгтэй хүн амьдралыг үүрч түүрч, ганцаар байсан ч тэсвэр тэвчээрээрээ бүхнийг даван гарч чаддагыаас хойш болноо болно. Энэ чинь л амьдрал.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ