40 НАС ХҮРЭГСЭД


Мэргэжлийн Сумогийн хамгийн ахмад Сэкитори цолтой, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Цэвэгням Кёкүтэнхо 40 нас хүрлээ. Тэрээр 1974 оны 9 дүгээр сарын 13-нд Налайх дүүүрэгт мэндэлсэн бөгөөд 1992 оноос эхлэн мэргэжлийн сумод барилдаж эхэлсэн. Гурван жилийн өмнө 37 насандаа Макүчи буюу дээд зиндаанд түрүүлснээр Монголчуудаа баясгаж, сумогийн түүхэнд 90 жилийн турш гараагүй амжилтын эзэн болсон. Тэгвэл "Шинэ үе" хамтлагийн жүжигчин асан, Алтан Гадаст Г.Ундармаа ч мөн өнөөдөр 40 нас хүрч байна. Тэрээр өөрийн мөнгөөрөө сүүлийн үед нэлээд их хүмүүнлэгийн, сайн сайхны ажлуудыг нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлан гүйцэтгэж байгаад ард түмэн тун чиг талархалтай байгаа.

Happy Birthday To You

Happy Birthday To You

Happy Birthday Dears Kekutenho and Undarmaa Happy Birthday To You!!!