Энэ долоо хоногт 4506 УНУ улсын дугаартай “prius” маркын машинтай жолооч Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах цэцгийн хүлэмж дээр машинаа байрлуулсан ухамсаргүй үйлдэл нь цахим ертөнцөд шуугиан тариад байсан. Тэгвэл машины жолоочийг Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу, Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.е заалтыг зөрчиж ногоон байгууламж устгасан үйлдэлд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилээр хаслаа. Мөн сүйтгэсэн ногоон байгууламжийг тухайн жолооч сэргээх үүрэгтэйг анхааруулсан байна. Энэхүү шийтгэлээр шийтгүүлсэн жолооч ухамсаргүй зүйл хийснээ ухаарсан тэрбээр эхнэртэйгээ хамт уг цэцгийн мандал дээр цэцэг суулгаж тухайн газрыг хэвийн байдалд орууллаа.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна