Улс эх орондоо хийсэн бүтээсэн зүйлсээрээ хөдөлмөрөө үнэлүүлнэ гэдэг хамгийн сайхан. Киног нь үзсэн олон нийт болон нэгэн салбарт хүчин зүтгэж яваа анд нөхөд, ах эгч нарынхаа магтаалд "булуулаад" байгаа "Миний ах атаман" киног бүтээснээрээ "Фантастик" Продакшны уран бүтээлчид болох жүжигчин Б.Тамир, М.Баярбат, н.Батсайхан, н.Алтаншагай нар Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаажээ.
Мөн Улсын Филармоний гоцлол дуучин, "Universe Best Songs" наадмын шилдэг оролцогч дуучин Т.Амина ч "Урлагийн ажилтны баяр"-ын өдрөөр МУСТА цолыг тус тус хүртсэн байна. Нийт уран бүтээлчиддээ цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Нэмж хэлэхэд, залуу хүмүүсийг ид хийж бүтээж яваа насанд нь шагнан урамшуулах нь цаашид хөдөлмөрлөх эрч хүчийг нэмэх хэдий ч шагнал авангуутаа усанд хаясан чулуу лугаа адил, санаа нь амарч "таг болох" уран бүтээлчид цөөнгүй бий. Иймд залуус минь хичээж л үзээрэй. Нэгэн найруулагч, залуу уран бүтээлчдийг дэндүү "хомроголон" шагнаж буйг анзаараад айхтар хэлсэн шүү. "Монголын төр үзэгчиддээ хүртэл СТА өгдөг болжээ" гэж.
Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина