Хэдэн арван хүнийг амь нас, эрүүл мэндээр нь хохироогоод байгаа барилгын салбарынхан хэрээс хэтэрлээ. Хамгийн сүүлд АПУ Хувьцаат Компаний барьсан "River Stone" барилга гэм зэмгүй, туслах ажилтан, 17-23 насны гурван оюутан залуугийн амь насыг харамсалтайгаар авч одсон. Амьд явах эрхгүй мэт тэдгээр гэмгүй сайхан залуус яасан гэж, юуны учир АПУ компаний хайнга, хэнэггүй гэхэд дэндүү хэнэггүй үйлдлээс болж "золиос" болох ёстой гэж?
Өнөөдрийн байдлаар хууль бусаар буюу зөвшөөрөлгүй барилга барьж байгаа 26 компаний нэрийг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас зарласан. Уг нь бол гадны орнуудад ийм төрлийн нэг л алдаа гаргавал салбараас нь үйл ажиллагааг нь цуцлах, шахаж гаргах, шууд хориглох арга хэмжээ авдаг. Гэтэл Монголд "таг" эсрэгээрээ.
Захирал эсвэл барилгын компаний эздэд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн болоод л орхидог. Дэндүү харамсалтай. "River Stone" хотхоны барилгын үйл ажиллагааг өнгөрсөн 5 дугаар сард зогсоосон ч уг шийдвэрийг зөрчин үйл ажиллагаагаа "хээвнэг" аргагүй үргэлжлүүлж байгаад ийн гурван сайхан айл гэрийг өнчрүүлж орхих нь тэр. "Би үхсэнээс чи үх" гэдэг шиг АПУ компанийхан ийм эмгэнэлт хэрэг бий болсны дараа өнөөх, "гайтай" "River Stone"-оо манай компанид ямар ч хамаагүй гэж тайлбарлаад ичих ч үгүй хэвлэл мэдээллийнхэнд хэлээд авсан.
Ямар хүн чанар, ямар ухамсар, ямар амьд хүний үг ийм байдаг эсэхийг хэдэн удаа бодсон ч олж чадахгүй. Ёстой л "амьсгаагаа түгжиж байгаад мөнгөө тоолоод, хотхоноо зараад үзээсэй". Иймэрхүү "сүгнүүд"-ийн үйл ажиллагааг салбараас шахах ч багадна.
Хэвлэл мэдээллийнхэн та нарыг хэзээ ч "зүгээр байлгахгүйн" дээр хууль бус, хүний мөсгүй, хуурамч үйл ажиллагааг чинь ард олонд үргэлж сануулсаар байх болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэхэд таатай байна.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ