Монголын урлагийн түүхэнд зуун жилийн турш үгүйлэгдэж яваа хүн бол Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Цагааны Цэгмэд. Тэрээр Монголын ард түмэнд Цогт тайжийн дүрээр мөнхлөгдөн үлдсэн ХХ зууны манлай жүжигчин.
Тэгвэл энэ их аугаа хүний авъяас билгийг өвлөн авч, өдий хүртэл өндөрт өргөж яваа хүмүүс бол түүний хүүхдүүд болох Монголын бас нэгэн аугаа жүжигчдийн нэг МУГЖ Ц.Төмөрбаатар, болон СТА, жүжигчин Ц.Төмөрхуяг нар билээ. Тэрээр аавынхаа авъяасыг өвлөн авч, урлагийн төлөө зүтгэж яваа Монголчуудын бахархал болсон жүжигчид . Тэд дөнгөж ид мандаж явах үедээ нэг нь Драмын театрын, нөгөө нь Хүүхэд залуучуудын театртын нүүр царай болж явсан. Харин тэр үед энэ хоёр театрынхан хоорондоо таарамж муутай байдагаас болж ах дүү хоёр жүжигчнийг ч бас хоорондоо таарамж муутай байдаг хэмээн урлагийнхан дотроо ярьдаг юм билээ. Ямартай ч ах дүү 2 жүжигчин маань анх "Мөнх тэнгэрийн хүчин дор" кинонд хамтран тоглосноосоо хойш 20 гаруй жилийн турш ганц ч кинонд хамтран тоглоогүй билээ.
Тэгвэл 20 жилийн турш ганц ч кинонд хамтран тоглож байгаагүй ах дүү хоёр жүжигчин маань удахгүй нээлтээ хийх гэж байгаа “Fantastic production” болон “F Studio”-ийн хамтран бүтээж буй “Миний ах атаман” хэмээх уран сайхны кинонд хамтран тоглосон байна. Монголын кино урлагийн салбарт шинэ өнгө төрх, шинэлэг санааг агуулсан, Action drama жанрын энэхүү уран сайхны кинон 20 жилийн турш нэгч кинонд хамтран тоглож байгаагүй Монголын кино урлагийн ах дүү хоёр атаманыг нэгтгэж чадсанаараа кино сонирхогчдын анхаарлыг ихээхэн татаад байгаа юм.
Ийнхүү 20-иод жилийн дараа дахин нэгдэж нэг кинонд тоглож байгаа Монголын бахархал болсон ах дүү хоёр жүжигчин маань цаашид ч бас олон олон кинонд хамтран тоглож, олон сайхан уран бүтээлийг хамтдаа бүтээж, ард түмнээ баярлуулж явах биз ээ.
Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина