Хошин шогийн өндөр мэдрэмжтэй, инээдмийн уран бүтээлээр дагнадаг, найруулагч Д.Галбаяр удахгүй шинэ киногоо үзэгчдийн хүртээл болгоно. Өөрөө продюсерлан, өөрөө найруулж байгаа түүний ээлжит уран бүтээл нь "Тусгай Ажиллагаа" нэртэй Уран Сайхны Кино.
Тэрээр Фэйсбүүк хуудаснаа: "Аавтайгаа хамт байсан 20 жилийн турш нэг удаа аавыгаа хүн муулж суухыг нь сонсоогүй. Үргэлж л юм бүхнийг билгээр тайлж, хошин өнгө аясаар цагаан инээд болгож суудагсан. Тиймдээ ч миний хувьд уран бүтээлдээ амьдралын хар бараан зүйлийг олж харахаасаа илүү цагаан талыг нь олж харах гэж хичээсэн уран бүтээл хийх юмсан гэж тэмүүлж иржээ. Тун удахгүй та бүхэнтэйгээ бас нэгэн инээдмийн киногоор уулзах гэж байгаадаа баяртай байна" хэмээжээ. Дашрамд дурдахад найруулагч Д.Галбаяр нэрт жүжигчин Гончигийн Дашхүү агсны хүү билээ. Аавын генийг ч үргэлжлүүлнэ дээ.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ