Монголын анхны "Онлайн буу халалт" гэж нэрлээд байгаа "NB&Sally" нэвтрүүлгийг хүүхэд залуус нэлээд үзэж, тэдний дунд хит болоод байна. Онлайн гэхээр www.youtube.com сайтад байршуулаад л боллоо. Урд нь гарсан нэвтрүүлгүүд нь дор хаяж л 50,000 views буюу үзэгч нээж үзсэн байх юм. Одоогоор 30 гаруй нэвтрүүлэг хийчихсэн байна. Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, хөтлөгч Э.Гантулга, жүжигчин Г.Амгаланбаатар, Ч.Ундрал, Т.Бархүү, Э.Ууганбаяр, Э.Цолмонбаяр, Г.Золзаяа, Б.Тамир, дуучин Э.Ганболор, Р.Номин-Эрдэнэ, А Cool, загвар өмсөгч А.Туяамаа, А.Пүрэвмаа нараас эхлээд орчин үеийн олон залуус энэ нэвтрүүлгийн зочноор оролцож, мэдээж хөтлөгчөөр нь Р.Нямбаяр, дуучин С.Сэрчмаа нар ажилладаг.
Энэ нэвтрүүлгийн бүх 31 дугаарыг би үзлээ. "Хар бараан асуудлыг илүүтэй хөндөж байгаа бухимдалтай нийгэмд ийм хөгжилтэй нэвтрүүлэг хийж, залуусыгаа гэрэл гэгээтэй зүйлд уриалахыг хүссэн" гэж хөтлөгч Р.Нямбаяр хэлж байна билээ. Нээрээ тийм юм. Инээд хүргэсэн, элэг хөшөөсөн, бидний эргэн тойронд байгаа энгийн зүйлсийг инээд наргианаар сольж ярьж байна. Заримдаа нүүр "улаймаар", оролцогчоо бага зэрэг эвгүй байдалд оруулсан, залуусын харилцаа, карьер, секс, шоу, парти, хов живийг ч хүртэл ярих юм. Гэхдээ Нбагийн алдарт "Үнэн үү" ток шоугаас шал өөр л дөө. Дуучин С.Сэрчмаа мэргэжлийн хөтлөгч биш учир "далбайсан" том дэвтэр гаргаж ирж байгаад л оролцогчоосоо "хөөрхөн", хөгжилтэй бас үзэгчдийн хэлж байгаагаар "далий" асуулт асуудаг нь өхөөрдөм. Нба ч яахав өөрийнх нь онцлог болсон хойно яриаг мушгих, "фанни" тал руу нь эргүүлэх, "бэлэн зэлэн" байдгаараа гарамгай хүн, дор нь л сэргээгээд явчих юм.
Энэ нэвтрүүлгийг гарчигт өгүүлсэнчлэн "юморный" буюу хошин шогийн мэдрэмжтэй хүн л ойлгох юм байна. Нэг тийм хошин шогийн мэдрэмжгүй хүмүүст бол худлаа маазраад байгаа ч юм шиг, нэг л их хий инээсэн хүмүүс мэт харагдаж болох.
Илтэд хөгжилтэй ч тэрхүү хөгжилтэй, ёжилсон, егөөдсөн асуулт болон яриагаар дамжуулан залууст сургамжтай бас санаа авахуйц, сургамжтай ч гэмээр олон асуудлыг энд хөндөж байгааг элгээ хөшиж, будаагаа буруу хоолойгоороо ортол инээгээд байгаа залуус минь "олж харах" нь чухал шүү.
Дашрамд дурдахад энэ нэвтрүүлгийг хөтөлснөөс хойш С.Сэрчмаагийн "далд" ертөнц илэрч, "ийм хөөрхөн байсан юм уу" гэж хүртэл бодоход хүргэх юм билээ. Нба ч яахав, цаанаа л "базаатай", эвгүй нөхөр л дөө.
"Муу Нба, Селли хоёр нь сэтгэлээрээ энэ нэвтрүүлгийг хийж, хүргэж байгаа шүү" гэснийг нь далимдуулаад та хоёрт амжилт хүсье. Урмын үг илүүдэх биш. www.paparatsi.mn-ийн хамт олноос хэлэхэд " Цаашид ч гайхуулсаар байгаарай"!!!
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо