Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт, АЖ Л.Цогзолмаад Нийслэлийн засаг даргын захирамжаар хоёр өрөө байр олгожээ. Тус захирамжид “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.1.6-ийн “г” заалт, 29.2 дахь хэсэг, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар болон Монгол Угсаа ХХК-ний хооронд байгуулсан “Үүрэг гүйцэтгэх тухай” гэрээний дагуу гачигдалтай иргэдэд олгох орон сууцны фондод шилжин ирсэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Хилчний гудамж 27 дугаар байрны 2 тоот 48.43 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Лувсанжамцын Цогзолмаад олгосугай” гэжээ.
Ардын жүжигчин Л.Цогзолмаа театрт 1947 онд байгуулагдсан найрал дууны ангид анхны дуучин, гоцлол дуучны үүргийг гүйцэтгэж байжээ. Тэрээр Ч.Ойдовын "Миний баясгалан"-гийн Дулмаа, Б.Дамдинсүрэнгийн "Жаргалын зам"-ын Халиун, Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын "Учиртай гурван толгой"-н Нансалмаа зэрэг дүрийг бүтээсэн билээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна