Энэ хорвоог уяран элэн хайлан уяртал дуулдаг, Монгол омогшилт Т.Дэлгэрмөрөн тун удахгүй өөрийн бие даасан тав дах, "Хийморь" нэртэй цомгоо худалдаанд гаргана. Модон морин жилд туурвиж байгаа тус цомгоо эзэн Чингис Хаан хар морин жилд мэндэлж, Ардын Хувьсгал морин жилд ялгуусан мандалтаа бадраан, 1990 оны цагаан морин жилд Ардчилсан Хувьсгал ялсныг бэлгэдэж цомгийнхоо нээлтийг энэ сарын дундуур зохион байгуулах ажээ. "Хийморь" цомгийн дууны найруулгыг Продюссер Л.Тайванбат, Р.Бат-Өлзий, Морин хуурыг Монгол Улсын Ардын Жүжигчин Ч.Батсайхан харин хоолой бичлэгийг "Стар" студи хариуцан ажиллаж, цомгийн хүүрнэл зохиомжийг Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Г.Чулуунбат өгүүлжээ. Цомог нийт таван дуунаас бүрдэх бөгөөд энд "Хурд" хамтлагийн гитарчин, МУГЖ Д.Отгонбаярын аяыг нь зохиосон шилдэг дуунууд ч багтжээ. Цаг наргүй хөдөлмөрлөж байдаг урлагийнхан тэр дундаа дуучин хүн цомог гаргана гэдэг нэгэн бодлын уран бүтээлийн тайлан нөгөө талаар уран бүтээлчийн бахархал байдаг билээ. Дуучин, МУСТА Т.Дэлгэрмөрөнгийн "Хийморь" цомог морин жилд хол давхина гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ