Жүжигчин Батааг "онийчоод" тун ч чадварлаг уран бүтээлч болж байгааг Монголын ард түмэн хүлээн зөвшөөрдөг. "Банш" Батаа л гэнэ, "Х Түц"-ийн Батаа л гэнэ, харин өдгөө "Мөрөөдлийн Театр"-аар овоглох болсон тэрээр сүүлийн үеийн бараг бүх л кинонд тоглож байгаа. Нэг тийм борогшуу, хэнэггүй, сайхан сэтгэлт "нөхөр"-ийн дүрийг ёстой нэг гаргаахгүй бүтээдэг Батаа өнөөдөр Продюссерийн ажилд хүч сориод авлаа. Тэр нь ч тун амжилттай өрнөж, "Ээжээ надтай гэрлээч" кино нь ашиг орлогоороо тэргүүлсээр байна. Тэнгис, Өргөөгийн танхимыг үзэгчдээр өдөр бүр дүүргэж байгаа тус кино нь "Монгол Филм Групп", "Милл" Кино Компани, "Улаабаатар Филм" гэсэн гурван томоохон кино компаний хамтын бүтээл бөгөөд киноны Продюссераар жүжигчин Батаа ажиллангаа туслах дүрд тогложээ. "Ээжээ надтай гэрлээч" киноны өнгө болоод дууны асуудлыг та бидний сайн мэдэх, Холливудын алдарт "Аватар", "Дайны морь" кинонд ажилласан Хятад дах Цэргийн Кино Үйлдвэр хариуцан ажилласан байна. Гэх мэтчилэн киноныхоо олон ажлын пост продакшныг дэлхийн стандартад нийцүүлэн шийдсэн жүжигчин, МУСТА Батаа шаггүй Продюссер гэдгээ харууллаа. Залуу хүн алхам алхмаар дээшлэн дэвжиж, салбартаа манлайлна гэдэг сайхан зүйл. Ирээдүйн кино урлагийн хөгжилд ихийг бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна. "Ээжээ надтай гэрлээч" киног би л лав заавал амжиж үзнээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна