Монголын урлаг сайхан уран бүтээлчдээ олныг алдсан нь үнээн. "Хунгийн дуу"-гаараа танил болсон Нандинцэцэг агсан, "Чамайгаа оллоо", "Учралын эгшиг" дуугаараа бидэнд хоногшсон Эрдэнэцэцэг агсан, Б.Бадар-Ууган агсан, Төмөрхуяг, Баяр, Оюунчимэг гээд олон, гайхам уран бүтээлчдээсээ бид хагацсан. Монголын рок поп, хип хоп урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан "Хит" хөгжим мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч Н.Давааням, реппер Хаагий зэрэг үеийн нөхдөө дурсан санаж, анд найз нар нь "Аз жаргал" нэртэй хип хоп дууг зориулан бүтээжээ. Энэхүү дууг Ice top, Дайн ба Энх, Реппер Gee,Хөлгөө, Монта Реп, Дижитал, Мөнхийн Реп зэрэг хамтлагууд хамтран дуулжээ. Үнэндээ бид бурхан болсон уран бүтээлчдийнхээ дууг нэг л их сэргээн шинэчилэн дуулж, тоглолт хийж, тэр ч бүү хэл цомог гаргаж мөнгө олсоор байдаг хэрнээ нэг ч дурсдаггүй нь хатуу боловч үнэн. Нэртэй төртэй, амьд сэрүүн ахуйд нь нэвтрүүлэгт нь оролцож, олонд танигдсан ч өнгөрөөд өгөхөөр нь дурсдаггүй нь ч үнэн. Хэдий муу хэлүүлдэг ч хип хопчдын зүрх сэтгэлд тэдгээр уран бүтээлчид мөнхөд сэрүүн оршиж, тэднийгээ дурсан дуулж байгаа нь бахархмаар. Нээрээ л хатуу боловч үнэнийг өгүүлэгчид гэж хип хопчид л байх юм даа. Үнэхээр нэгийг бодож, хоёрыг тунгаахад хүргэсэн нийт хип хоп уран бүтээлчид та нартаа амжилт хүсье бас бахархахгүй байхын аргагүй. "Аз жаргал" дууны клипийг хамтдаа хүлээн авч үзэцгээе.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна