Эвий дээ эвий, ямар сайн байхав. Элэг нэгт, сайхан сэтгэлт Монголчууд минь! Монголын нэгэн сайхан гэр бүл охиноо эмчилгээнд авч явахын тулд өөрсдийн бүхий л зүйлээ худалдахаар зар тавьжээ. Монголчууд эвтэй байхдаа...гэж нэг сайхан үг бий шүү дээ. Бяцхан охин үрийнхээ төлөө тэмцэж яваа ээж аавд нь бас энхрий Монгол охиндоо туслацгаая. Тэдний явуулж буй зар дээр ийн бичжээ. "Манай гэр бүл охиноо эмчилгээнд авч явах болсон тул эдгээр зүйлийг хямдхан зарлаа.
• Сэтгүүлийн шилэн ширээ 30.000 төгрөг
• 4 метр урт хар савхин буйдан 300.000 төгрөг
• Хөгжмийн аяар тоглодог лазерийн гэрэл 60.000 төгрөг
• 19 инчийн телевизор 150.000 төгрөг
• 32 инчийн тв 250.000 төгрөг
• 42 инчийн тв 450.000 төгрөг
• Цэнэглэдэг чанга өсгөгч флаш оролттой хөгжим 150.000 төгрөг
• Шилэн тавцантай хоёр хос дэрсэн сандал 150.000 төгрөг
• Сүүдрэвч 40.000 төгрөг
• "Dell" компьютер иж бүрэн шинэ 750.000 төгрөг
• "Dell" хэрэглэж байсан иж бүрэн компьютер 450.000 төгрөг
• Кaрaoke машин чадлын өсгөгч 300.000 төгрөг
• Laser Jet 1536 принтер - гурван үйлдэлтэй 300.000 төгрөг
• Долоон метр урттай дэлгүүрийн даацын лангуу 100.000 төгрөг
• Нүдний шилний тавиур 40.000 төгрөг
• Шинэ загварын нүдний шилнүүд ширхэг нь 2.000
• Мини барны жижиг хөргөгч 100.000 төгрөг
• Хулсан хаалт 10 хос бүгдийг 100.000 төгрөгт
• Гоёлын даашинз 100 ш, гутал, ээмэг зүүлт, өлгүүр бусад хэрэгслийн хамт - Нэг сая төгрөг /шинэ жилээр түрээсэлж их ашиг олдог/
• Дөрвөн ханатай иж бүрэн Монгол гэр - 800.000 төгрөг
• Хуушуур олноор нь шардаг тогоо 40.000 төгрөг
• Өсгөгч пульт 40.000 төгрөг
• Хүүхдийн, удирдлагатай автомат машин 100.000 төгрөг
• 20 гаруй загастай, Лед гэрэлтэй акварриум бүх хэрэгсэлтэйгээ 180.000 төгрөг /Лед гэрлийг нь 60.000 төгрөгөөр авч байсан/ Эдгээр зүйлийг сонирхсон хүн холбогдоно уу? Ярилцаж байгаад хямдруулж өгч болно Утас: 99056389, 96056389, 88096389" хэмээн бичсэн байна. Аргаа барахдаа л гэрийнхээ бүх зүйлийг ийнхүү хямдаас хямд үнээр худалдахаар шийдэж буй нь энэ бололтой. www.paparatsi.mn сайтын хамт олон энэхүү гэр бүлд Монгол түмнийгээ чин сэтгэлээсээ туслахыг уриалж байна. Нэг нэгэндээ дэмтэй явбал хүн болж төрсний гавьяа билээ.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо