Г.Болдбаатар дэлхийн аварга болло


ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д болж буй жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Г.Болдбаатар алтан медаль хүртлээ. 

Г.Болдбаатар шигшээ барилдаанд эзэн орны тамирчин Беслан Мудрановг нэг торгуулийн илүүгээр ялж, дэлхийн аварга цолыг хүртээд байна.

"Трактор" цэнгэлдэх хүрээлэнд болж өнөөдөр эхэлсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монголын баг тамирчид ийнхүү  алтан медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 60 бөх барилдсанаас D хэсгийг ОУХМ Г.Болдбаатар тэргүүлсэн. Тэрбээр эхний тойрогтоо хийлж, хоёр дахь барилдаандаа Туркийн Кабэ Ахмит Сахиныг, удаах барилдаанд Тайваныг бөхийг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны бөх Имашеев Айбекийг юүко үнэлгээгээр ялснаар хагас шигшээд шалгарсан юм. Улмаар мөнгөн медалийн төлөө Гүржийн Амиран Папинашвилитэй барилдаж, нэг торгуулийн илүүгээр(3-2) ялалт байгуулсан бол алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Беслан Мудрановтай барилдаж, мөн нэг торгуулийн илүүгээр ялалт байгуулснаар дэлхийн аварга цолыг хүртээд байна. 

 

Ийнхүү Монгол Улсын алтан соёмбот төрийн далбаа ОХУ-ын Челябинск хотын тэнгэрт мандлаа.