ОХУ-ын Челябинск хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд залуу тамирчид дэлхийн энтэй тамирчид болохоо харууллаа. Японы Ами Кондо, Францын Бучард нарын залуу одод дэлхийн аваргын алт, хүрэл медалийг хүртэхдээ эгч, нараа сөхрүүлсээр медалийн тавцанд зогссон. Тэдний хувьд энэ жил 19 настай. Бүх Японы аварга Ами Кондо, залуучуудын дэлхийн аварга Бучард нарын залуучууд Челябинскийн татамид гялалзлаа.
Японы Ами Кондо шөвгийн наймд дэлхийн аварга, МУГТ М.Уранцэцэгийг, улмаар ОХУ-ын Кузнецоваг ялж, хагас шигшээд шалгарсан. Шигшээ барилдаанд 2008 оны Бээжингийн олимпийн хүрэл медальт Аргентиний Паула Паретог ялснаар дэлхийн аварга цолыг хүртлээ.
Францын Бучард ч мөн олон шилдгүүдийг сөхрүүлж, ОХУ-ын Кузнецоваг олон мянган хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө ялж, дэлхийн аваргын хүрэл медалийг энгэртээ зүүсэн. Ийнхүү дэлхийн аваргын эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Япон, Францын залуу одод гарч ирснээ зарлалаа.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна