”НЭГЭН ЗҮГТ”-ИЙН ЗАЯА ШИНЭ УРАН БҮТЭЭЛЭЭ ӨЛГИЙДЛӨӨ


          Аав болоод удаагүй байгаа ч уран бүтээлээ зэрэгцүүлэн яваа "Нэгэн Зүгт" хамтлагийн дуучин С.Заяа хайрт гэргийдээ үнэнч хайраа гэрчилсэн "Амлая" дуугаа зориулан гаргаж байгаа талаар бид мэдээлсэн. Энэ нь түүний 2014 ондоо багтаж гарах бие даасан анхны цомгийн эхлэл болж байгаа юм байна.

 

          Тэгвэл дуучин С.Заяагийн "Амлая" дууны цоо шинэхэн клипийг залуус та бүхний сонорт хүргэж байгаадаа баяртай байна. "ACE" Энтертэйнментийн хамт олон болон дуучны цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.