Хичээлийн шинэ жилийг угтан НЗДТГ-аас зарим нэгэн арга хэмжээ авч байгаа. Түүний нэг нь нийтийн тээврийн том болон бага оврын автобуснууд өнөөдрөөс эхлэн иргэдэд тодорхой цагийн хуваарийн дагуу, нэг тасалбараар өдрийн турш үйлчлэхээр болсон явдал юм.
Нийслэлээс авч байгаа хоногийн зохицуулалтын үеэр иргэд 500 төгрөгийн тасалбараар тухайн өдөртөө нийслэлийн Тээврийн газартай гэрээний дагуу ажилладаг нийтийн тээврийн том, жижиг автобус, микро автобус, төмөр замын RAILBUS-аар хэдэн ч удаа сэлгэлт хийж, зорчих шинэ үйлчилгээг авч болно. Энэ хугацаанд автобусууд тогтсон цагийн хуваарийн дагуу буюу чиглэлээсээ хамаарч 2-7 минутын зайтай иргэдэд үйлчлэх бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээний талаар иргэдээс санал хүсэлт чөлөөтэй хүлээж авна гэж Нийслэлийн ЗДТГ-аас мэдээлж байгаа.
Туршилтаар хэрэгжүүлж буй энэ үйлчилгээ Автобусны компаниудад багагүй алдагдалтай ч нийслэлийн Засаг даргын санаачилгыг дэмжиж 1.8 тэрбум төгрөгийн зардлыг өөрсдөө хариуцаж, шатахуун, тасалбар хэвлэлтийн зардал болох 1.3 тэрбум төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар болсон байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна