Ирэх 9 дүгээр сарын 12-нд нээлтээ хийх гэж буй "Миний ах атаман" киноны албан ёсны трейлэр цацагдаж эхэлжээ. Тус ктноны трейлэр нь цацагдаж эхэлсэн даруйдаа кино сонирхогчдын анхаарлыг нэлээд их татаад байгаа юм.
"Миний ах атаман" киног “Fantastic production”, "F Studio" “Монголын соёл урлагийн менежмент”-ийн холбоо хамтран бүтээсэн бөгөөд энэхүү киноны зохиолыг УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, Р.Эрхэмбүрэн нар бичсэн бол киноны ерөнхий найруулагчаар УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, 2-р найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаачаар Ц.Амартүвшин гүйцэтгэх продюсероор С.Бат-Ирээдүй нар ажилласан байна.
Харин уг киноны гол дүрд жүжигчин М.Баярбат, Ж.Алтаншагай, Э.Алдар, Б.Барслхагва, Б.Батболд, М.Наранмөнх, СТА М.Хулан, Ц.Төмөрхуяаг, С.Ариунбямба, А.Алтантөр МУГЖ Ц.Төмөрбаатар, Ж.Оюундарь нар тоглож байгаа аж. Мөн Андра загварын агентлаг болон СУИС-ын оюутнууд оролцон тоглож байгаа юм байна.
Ингээд тус киноны трейлэрийг хүргэж байна.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо