“IceBucketChallenge” толгой дээр хувинтай мөстэй ус асган хавдрын эсрэг аянд хандив цуглуулах арга цахим ертөнцийг шуугиулж байна. Энэ зун АНУ-ын Нортхемпширээс эхэлж, цахим ертөнцөд тарсан энэ арга маш энгийн. Фэйсбүүк эсвэл Твиттерээр хэн нэгнийг толгой дээрээ хувинтай мөстэй ус асгах эсвэл хавдрын эсрэг Macmillan сан руу мессеж илгээхийг уриална. Бичлэг хийж, шэйрлэн, сорилтыг хэр олон хүн үзсэнийг харж болно.

Хэрэв та хавдрын эсрэг аянд оролцох уриалга хүлээж авсан бол танд хувинтай ус, мөс, ухаалаг утас, алчуур, солих хувцас (энэ хамгийн чухал) бас сайн дархлаа хэрэг болно. Харин дараа нь хувинтай усандаа мөс хийгээд толгой дээрээ асгана. Ухаалаг утсаараа бичлэг хийж, Фэйсбүүк, твиттерт байрлуулна. Хавдрын эсрэг сан “Macmillan”-д хандив өгөхийн тулд 70550 руу ICE гэсэн мессеж илгээх аж. Эцэст нь найз нөхдөө эсвэл дургүй нэгнээ ч уриалж болно. Уриалга хүлээж авсан хүн 24 цагийн дотор даалгаврыг биелүүлэх эсвэл Хавдрын эсрэг аянд хандив өргөнө. Цахим ертөнцөд хамгийн олон хүн туршиж, шэйрлэж буй энэ аргыг хэн анх санаачилсан нь тодорхойгүй. Өнгөрсөн зургадугаар сард the Golf Channel Morning Show “IceBucketChallenge” –ийг туршсанаас хойш цахим ертөнцөд жинхэнэ үзэгдэл болоод байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “IceBucketChallenge”-ийн уриалга хүлээж авсан боловч толгой дээрээ мөстэй ус асгуулахын оронд хавдрын эсрэг хандивын аянд 100 ам.доллар хандивласан юм. Үүнээс хойш дуучин Жастин Бибер, АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин Леброн Жеймс нар ерөнхийлөгчийг дахин оролцохыг уриалсан юм. Одоогоор “IceBucketChallenge” –д маш олон алдартнууд оролцоод байна. Тэдний дунд “Microsoft”-ийн үндэслэгч Билл Гейтс, дуучин Кэтти Перри, Лэди Гага, хөлбөмбөгч Дэвид Бекхэм, хөнгөн атлетикийн тамирчин Усэйн Болт, жүжигчин Дуэйн Жонсон, Вин Дизел, Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг, дуучин Жастин Тимберлэйк нар байгаа юм.















Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ