Ливан улсын Бейрут хотноо болж буй “Miss world next top model” тэмцээнд Монголоос загвар өмсөгч С.Сарнай оролцож буй юм. Энэ сарын 12-нд эхэлсэн тэмцээнд Ливан, Чех, Герман, Албани, Франц, Хятад, Украин, Итали тэргүүтэй 48 улсын гоо бүсгүй өрсөлдөж байна. Тэмцээний зохион байгуулагчид цахим хуудсаараа дамжуулан олны санал хурааж байгаа бөгөөд одоогоор С.Сарнай 443 саналтайгаар тэргүүлж явна. Тэмцээний ялагч энэ сарын 22-нд тодроно. Сонирхуулахад, Японд 12 жил загвар өмссөн С.Сарнай саяхан БНСУ-д болсон тэмцээнээс Азийн шилдэг загвар өмсөгчийн шагнал авсан. Монголын “Play boy” сэтгүүлийн анхны дугаарын нүүрийг чимсэн тэрбээр яруу найрагч Ш.Дулмаагийн зээ гэнэ.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо