Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй Хятадын тэргүүн хатагтай Пэн Лиюанийн фото түүх


ieGyMTnw5uoE
Ши Жип Пиний гэргий Хятадын тэргүүн хатагтайн уламжлалт төсөөллийг эвдэж байна. Түүний нэрийг Пэн Лиюань гэнэ. Пэн Пэнюань бол хятадын алдарт дуучин юм. 
peng
Тэрээр моод тодорхойлогч, бас армийн генералтай дүйцэх цолтой “дарга” дуучин юм. 
Peng-Liyuan-chinese
Хятад Улсын даргын эхнэр “Форбс” сэтгүүлийн “дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйн” рейтингэд Ангела Меркель, Мишель Обама, II Елизавета, Леди Гага нартай зэрэгцэн сүүлийн хоёр жил дараалан тавигдах болов.
U165P5029T2D576592F26DT20130329134551
Хятадын интернет ертөнцийнхөн түүнийг “гому” гэж дууддаг бөгөөд энэ нь яг орчуулбал “үндэсний эх, ээж” гэсэн утгатай дүйх үг аж.Хятадын өмнөх удирдагчид Цян Зэмин, Ху Жинтао нарын гэргий нар ийм “эрхэм” алдрыг хүртэж байгаагүй юм.
Peng-Liyuan-2_2526063c
1989 он
Нөхөр Ши-г ирээдүйн гэргийтэй нь “харанхуй уулзуулах” ажлыг найз нар нь зохион байгуулсан гэж ярилцдаг. Ши-гийн хувьд энэ холбоо хоёр дахь нь байжээ. Түүний анхны гэр бүлийн талаар мэдээлэл хомс, энэ гэр бүл хэдэн жил болсон нь ч тодорхойгүй.
26fashion2
Улсын “нэгдүгээр гэр бүл” байгуулсан албан ёсны намтарт: “Ши Жин Пин, Пэнлиюань хоёр 1986 онд танилцан анхны харцаар дурлалцсан бөгөөд тэр жилдээ гэр бүл болсон. Тэд хэдийгээр албан ажлаас болж холдох нь олон байсан ч бие биенээ ямагт ойлгож, дэмжиж, бие биенээ халамжлахад бүхнээ зориулдаг байлаа” гэж бичсэн байдаг.
8d0eefe6gw1e4glxzx7jsj20dm0faabg
Пэн Лиюаны аав Шаньдун мужийн соёлын ордны эрхлэгч, ээж хятадын уламжлалт “юйцюй” дуурийн жижиг хамтлагт дуулдаг байжээ. Эцэг эхийнхээ нөлөөгөөр Пэн Лиюань хөгжмийн дунд боловсролтой болж, улмаар 18 насандаа ХАЧА-д элсэн оржээ.
20130325000065
Хар багаасаа дуулж сурсан, гайхамшигтай сапрано хоолойтой, авъяас төгөлдөр энэ бүсгүйд “төмөр уяраах” чадвараа бүрэн нээх л үлдсэн юм. “Төмөр уяраах” гэдэг нь эртний хятадын яруу найргийн дүрслэл бөгөөд дуу хөгжим, бүсгүй хүний гоо үзэсгэлэнг хамтад нь илэрхийлсэн утга юм.
peng_liyuan_uniform_china
Барууны хэвлэлд Пэн Лиюаныг хошууч-генералтай дүйцүүлэн ярих нь элбэг. Үнэндээ бол тэр армийн иргэний албанд байдаг, зүгээр л түүний байр суурь болон хангамж нь генералын зиндаатай дүйцдэг юм байна. Яг нарийндаа бол тэр ХАЧА-ын генералтай дүйцэх зиндааны том дуучин юм байна.
peng_liyuan_june_2013_keys_to_mexico_city
Пэн Лиюань бүх хувцсаа зөвхөн хятад дизайнаруудаар хийлгэдэг гэж хятадын интернет бахархан бичиж байна. Тэрээр тансаг хувцасладаг гэдгээрээ олны анхаарал татсан нэгэн билээ.
peng_liyuan_costa_rica_130603_xinhua
Тэр Билл Гейтстэй хамт идэвхигүй тамхи таталтын аюулын эсрэг хятад бичиг бүхий улаан майк өмсөн зургаа авахуулсан байна. Өмнө нь хятадын эрх мэдэлтний ямар ч эхнэр ийм зүйл хийж байгаагүй юм.
nnliyuan3243e
Ши Жин Пин Европт хийсэн анхны айлчлалын үеэр нэг бяцхан сенсаци болжээ. Амстердам дахь хааны Ордонд болсон хүлээн авалт дээр Хятадын лидер, тэргүүн хатагтай хоёр хятадын уламжлалт костюмтай иржээ. Өмнө Хятадын бүх удирдагчид ийм арга хэмжээнд барууны стандарт костюм зангиатай ирдэг байсан. Харин уламжлалт хувцсаа эхнэрүүд нь өмсдөг байлаа. Энэ бол “зөөлөн хүч”-ээ харуулсан хэрэг гэж барууныхан үзжээ.
peng_liyuan_professional_photo_femme_fatale
Олон улсад хийх айлчлалдаа тэр бүр эхнэрүүдээ дагуулдаггүй байсан Хятадын эрх баригчдын нууцлаг хэв маягийг Ши Жин Пин эвдсэн юм.
彭丽媛1-579x350

Мао Зэдуны гэргий Зян Цинээс хойш Хятадын түүхэнд анх удаа төрийн тэргүүнийхээ гэргийг ард түмэн сайн мэдэж байгаа юм. Өмнөх төрийн тэргүүн нарын гэргий нар голдуу сүүдэрт байсаар ирсэн аж.

 

Эх сурвалж: www.24tsag.mn