Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний хүрээнд төрийн байгууллагууд үр ашиггүй зардлуудаа багасгахын тулд цалингаа бууруулах, албан хэрэгцээнд ашигладаг авто машинаа цөөлөх зэргээр төрөл бүрийн арга хэмжээ авч байгаа бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга арай өөр арга барилаар ажиллажээ. Тэрээр өнгөрсөн сард тушаал гаргаж нэгэн зэрэг 19 байцаагчаа ажлаас нь чөлөөлсөн гэнэ. Ээлжийн амралтаа авахад нь “Сайхан амраад ирээрэй” гэж үдэж байсан дарга харин амрах зуур нь тушаал гаргаад халчихсан. Түүнийгээ Засгийн газрын 147 дугаар тоот тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд хийж байна гэж хэлжээ. Гэтэл аажимдаа энэ нь молиго болж хувирчээ.
Халагдсан 19 байцаагчийнхаа оронд 16 хүнийг шинээр авч, “шахаа” хийж амжсан гэх.
Ийм нэгэн адал явдлыг тойрч, эрх өдрүүдэд Мэргэжлийн хяналтынхан бужигнах шинжтэй байна.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ