Рояаль Олон Улсын Дээд сургууль нь Эх орондоо дэлхийн тэргүүлэх боловсролыг эзэмших боломжийг оюутан, залууст олгох, төр нийгмийн бодлогыг тодорхойлох удирдагчдыг бэлтгэх, дэлхийн жишигт нийцсэн боловсролыг түгээн дэлгэрүүлэгч сургалт, судалгаа, консалтингийн олон улсын төв болох эрхэм зорилготойгоор 2010 оны тавдугаар сарын 01-ний өдөр "Их Засаг" Их сургуулийн дэргэд Монголын Рояаль Академи нэртэйгээр байгуулагдсан юм.
Рояаль Олон Улсын Дээд сургууль нь 2010 оны 08 дугаар сараас Их Британийн Төрийн Удирдлагын Институт (IAM), СТН Олон Улсын Боловсролын Байгууллага, Их Британийн Худалдаа Удирдлагын Институтын (ICM) Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчийн газраар сонгогдон сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

БСШУ-ны сайдын 2011 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 236 тоот тушаалаар “Рояаль Олон улсын Дээд сургууль” байгуулах урьдчилсан зөвшөөрлийг авч сургалтын үйл ажиллагааг бие даан явуулах болсон билээ.
Тус сургуулийн Ерөнхий захирлаар Эрх зүй, түүхийн болон Бизнесийн ухааны магистр, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Сибирийн салбарын Монгол, Будда, Түвд судлалын институтын доктор, Европын Бизнесийн Ассамблейн олон улсын шилдэг менежер Н.Учрал, Гүйцэтгэх захирлаар М.Амарсанаа, Сургалтын албаны даргаар Б.Дөлгөөн, 2 дахь шатны Сургалтын албаны даргаар Г.Энхболд нар ажиллаж байна.

Рояаль Олон Улсын Дээд сургуулийн удирдах зөвлөлийн даргаар Шинжлэх ухааны доктор, профессор Н.Ням-Осор ажилладаг бөгөөд Удирдах зөвлөл нь 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Рояаль Олон Улсын дээд сургууль нь Төрийн захиргааны менежмент, Хүний нөөцийн менежмент, Маркетинг менежмент, Аялал жуулчлалын менежмент, Ашигт малтмал баяжуулалтын технологич, Геологийн инженер, Уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлүүдээр бакалаврын, Бизнесийн удирдлага, Төрийн захиргааны удирдлага мэргэжлүүдээр магистрын түвшний сургалт явуулж байна.
Бид “Монголын боловсролыг дэлхийн брэнд болгож, Монгол хүнээ дэлхийн дэвжээнд гаргах” зорилгоор олон улсын их дээд сургуулиуд, сургалтын байгууллагуудтай хамтран ажилладаг юм.

Өнөөгийн байдлаар:
зэрэг сургуулиудтай хамтран ажилласнаар дэлхийд чанараараа тэргүүлэх Америкийн Нэгдсэн улс, Английн боловсролын тогтолцоог Монголын боловсролын тогтолцоотой уялдуулан хөгжүүлж, дэлхийд үнэлэгдэх мэргэжилтэй боловсон хүчнийг эх орондоо бэлтгэх бүрэн боломжтой боллоо. Үүнээс гадна манай сургуульд суралцаж буй оюутнууд Англи, Америкийн их сургуулиуд руу хамтарсан хөтөлбөрөөр шилжин суралцаж, Англи, Америкийн бакалавр, магистрын дипломыг хүртэх боломжтой юм.
Бид байгуулагдсан цагаасаа Англи, АНУ болон Азийн өндөр хөгжилтэй орнуудын (OFQUAL, CEA, LCCWAG зэрэг байгууллагаар баталгаажсан хөтөлбөр) стандартад нийцсэн хөтөлбөрөөр сургалтаа явуулж байна. Хичээл сургалтууд Англи, Монгол хэл дээр явагдаж, 2+2, 3+1 хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо