“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярын тусгай хамгаалалттай газарт хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлож байгаль орчныг сүйтгэсэн гэх хэргийг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт шүүхээр хянаж, түүнд ял оноожээ.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд энэхүү хэргийг хянаад Ц.Мянганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 т зааснаар нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200 сая төгрөгийн торгуулийн ял оногдуулсан байна.
Ц.Мянганбаярын үйлдсэн гэх хэргийг сөхвөл,
Ц.Мянганбаяр нь 2013 оны наймдугаар сараас аравдугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын VI багийн нутаг дэвсгэрт орших Бөөрөлжүүт гэх орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох үйл ажиллагааг гардан зохион байгуулсан. Улмаар байгаль орчинд нийт 378 сая төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан болохыг прокурорын байгууллагаас тогтоосон юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна