УИХ-ын гишүүн О.Баасанхүү эрх баригч хүчнийг 1.5 тэрбум ам.долларын бонд босгох гэхэд нь ганцаараа эсэргүүцээд дийлээгүй тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Мөнгөнд дургүйдээ тэрээр бондыг эсэргүүцээгүй, гагцхүү хөрөнгийг зарцуулах олигтойхон төсөл, тооцоо судалгаа байгаагүй тул эсэргүүцсэн гэнэ. Харин МАН-ынхан бондыг гар өргөн дэмжсэн нь эрх баригч хүчнийхэн бондын мөнгийг дутаана гэдгийг мэдэж байсан учраас “хорлох” ажиллагаа явуулахын тулд дэмжсэн хэмээжээ.
Энэ тухай тэрээр “Бондын 1.5 тэрбум төгрөгийг чинь авахгүй гэж би эсэргүүцсэн цорын ганц гишүүн байх шүү. Яагаад гэвэл би мөнгөнд дургүйдээ эсвэл бондын мөнгөний хүү өндөр учраас эсэргүүцээд байсан юм биш. Гагцхүү энэ бондыг ямар төсөлд хэрхэн зарцуулах талаар ямар ч тооцоо төлөвлөгөө байгаагүй учраас эсэргүүцсэн. Гэтэл эрх баригчид дур зоргоороо аваад энд ч тэнд ч хэрэгтэй гээд хуваагаад авчихсан. МАН тэднийг дураараа ашиглаж дундаас нь дутаана гэдгийг мэдэж байсан учраас дэмжээд байсан. МАН-н гишүүдийг би төрийн териор хийгчид, үр могойнууд гэж нэрлэмээр санагддаг. Яагаад гэвэл тэд болохгүй зүйлүүдийг нь мэдсээр байж дэмжээд байдаг, болохоор зүйлүүдийг нь санаатайгаар хааж боож, өөрсдийнхөө компаниуддаа орлого хийж суудаг нөхдүүд” гэжээ. Үүнд МАН-ын гишүүдээс удахгүй тайлбар хийх биз.
Намрын улс төр ч эхэллээ дээ гэж...
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна