“Ирж дуусдаггүй” дарга


МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба өнгөрсөн сарын сүүлээр БНСУ-ыг зорьсон бол тун удахгүй УИХ-ын дэд дарга Л.Цог араас нь явах болжээ. Намын даргатайгаа уулзах юм байх. Дарга нь нэг, нэгээрээ ир гэж үүрэгддэг юм уу, эсвэл улстөрийн нөхцөл байдлыг ойр ойрхон мэдээлж байх үүрэгтэй юм уу тус намын гишүүн шил шилээ дараалан очих нь.

 

Уг нь МАХН-ын даргыг Монголд ирнэ гэх мэдээллийг хэвлэлүүд өнгөрсөн хавраас эхлэн бичсэн. Бүр сар шинийн дараахнаас гэж хэлж болно. МАХН-ын Бага чуулганд оролцохоор ирэх гэнэ гээд л бичиж байв. Гэтэл хавар дууслаа, зун дууслаа байдаггүй. Намар болоход мөн л ирсэнгүй, монголчуудын ярьдагаар “Ирж дуусдаггүй хүн юм даа”.