
Мэргэжлийн сумо бөхийн их аваргууд Монголдоо амарч байна. Сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж 70 дахь аварга Харумафүжи Д.Бямбадорж нар ар, өврийн хангайгаар аялж яваа бол 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал, 71 дэх ёкозуна Какурюү М.Ананд нар өчигдөр "Скай ресорт" дахь гольфийн талбайд хамт гольф тогложээ.
Их аваргуудтай хамт Японоос ирсэн арваад гольфчин Монголын гольф сонирхогчидтой нөхөрсөг тоглолт хийж, энэ “тулаан”-д их аваргуудаар бүл нэмсэн Монголын гольфчид хожжээ.
Дашрамд сонирхуулахад, Монголын гольфийн холбооны Улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 7, 8, 9, 10-нд болох бөгөөд УАШТ-д Японы алдарт гольфчин Шинго Катаяам урилгаар ирж, үзүүлэх тоглолт хийх ажээ. Түүнчлэн Монголын гольфийн холбоо 10 тамирчныг Японд суралцуулахаар ярилцаж байгаа гэнэ.
Гэрэл зургийг Ч.ГАНБАТ /Зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв/





ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ