Сүүлийн үед нийгэмд шуугиан тариад байгаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн нууц амраг гэх 19 настай Г.Сарангэрэл охины талаарх мэдээлэл бүхий л хэвлэлээр төдийгүй Монгол улс даяар яригдах болсон. Г.Сарангэрэл гэх охин хэдхэн хоногийн өмнө хар тамхины хэргээр шүүхээс 1,6 жилийн ял авсан. Анх хар тамхины хэргээр баригдаж дөрвөн сар ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангид хоригдож байсан бөгөөд батлан даалтад гарсан даруйдаа “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож Х.Тэмүүжин сайдтай дотго харьцаатай байсан хэмээн шуугиан тариад авсан. Гэтэл энэхүү ярилцлага нь зохиомол ярилцлага болж хувирсан бөгөөд Г.Сарангэрэл дарамт шахалтанд орсон улмаас ийн ярьсан хэмээсэн. Шүүхээс ийн ял сонссон Г.Сарангэрэл “Анхнаасаа цагдаагийн хурандаа нарын хүслийг биелүүлээд Х.Тэмүүжин сайдтай унтсан гэдэг ярилцлагаа өгснөөрөө л байдаг байж. Тэгээд тэдний амлаж байсан гурван сарын ялыг нь авдаг байж” хэмээн ихэд харамсаж, уйлсан талаар түүний өмгөөлөгч Г.Батбаяр хэлжээ.
Түүнчлэн өмгөөлөгч Г.Батбаяр энэ хэргийг шийдэхэд ашиг сонирхлын зөрчил орсон гэж үзэж буйгаа илэрхийлж давж заалдана гэдгээ мэдэгдээд байгаа юм.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ