MH17 онгоц пуужингийн хэлтэрхийд оногдсон гэв

Admin
Өчигдөр 12 цаг 11 минут

Украины аюулгүй байдлын албан хүмүүс Малайзын MH17 онгоцны шатахууны хэсэг пуужингийн хэлтэрхийд оногдож улмаар дэлбэрч сүйрсэн гэсэн мэдэгдлийг хийжээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Их Британийн шинжээчид нисэгчийн бүхээгний бичлэгт шинжилгээ хийсний дараа уг дүгнэлтийг гаргасан байна. Мөрдлөгийн ажлыг Нидерландын шинжээчид ахлаж байгаа бөгөөд одоогийн байдлаар Украины эсрэг ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй байгаа билээ.

 

Харин олон улсын төлөөлөгчдийг ослын газраас 30 километрийн хол байрлуулж байгаа аж. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын дэд дарга Александр Хаг: “Бид гал зогсоох хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ зэвсэгт босогчдын хараа хяналт бидний ажилд нэлээдгүй хүндрэл учруулж байна” гэжээ.