Архангай аймгийн Хашаат суманд өнгөрсөн амралтын өдөр байгалийн гамшигт үзэгдэл болж, нэг хүн амиа алдан, арав орчим хүн хүнд, хөнгөн бэртэж гэмтээд байгаа юм. Бэртэж, гэмтсэн иргэдийн дөрвийг ГССҮТ-рүү хүргэн, шаардлагатай эмчилгээг хийж байна. Энэхүү байгалийн онц аюулт үзэгдлийн улмаас амиа алдсан талийгаачийн дүү өөрийн facebooк хуудастаа дараах постыг үлдээжээ.

“07-р сарын 26 нд Архангай аймгийн Хашаат суманд байгалийн гамшигт үзэгдэл болж, ах маань найзындаа амарч яваад гамшигт өртөн амь насаа харамсалтайгаар алдлаа. Ах маань Mighty маркийн машинтай худгаас ус аваад буцаад байшин хүрэх замдаа салхинд машинтайгаа хийссэн ба аймшигт салхи машин болон байшинг хормын зуур ямар болгосон зурагнуудыг оруулав. Энд очоод өөрийн эрхгүй ийм харуусал төрснөө шийдвэр гаргадаг эрх мэдэлтэнгүүд, холбогдох мэргэжлийн байгууллагууд анхаараасай гэж бодон бичиж сууна. Үүнд цаг агаарын өөрчлөлтөөс болж Америкт болдог шиг хар салхи сүүлийн 2 жил үзэгдэх болсныг нутгийн иргэд ярьж байхад мэргэжлийн байгууллагаас ард түмэнд урьдчилан сэргийлэх болон энэ үед ямар арга хэмжээ авах талаар мэдээлэл байхгүй ба ямар ч ойлголтгүй байна.

Гамшигт өртөн нас барсан хүнийг нэгэнт өнгөрсөн гэсэн байдлаар газар дээр нь ажиллаж буй холбогдох хүмүүс хандах нь үнэхээр хэцүү санагдлаа. 18 цаг 30 минутанд дуудлага өгсөн байхад биднийг хотоос гараад газар дээр шөнийн 02 цагт очиход ирээгүй, цагдаа, прокурор ирэхээс нааш хөдөлгөж болохгүй гэх юм. Утсаар холбогдоод нас барсан ч гэсэн ах минь хэцүүдлээ гэхэд та гомдол гаргах эрхтэй гэсэн хариу өгөх юм. Гамшигт өртсөн үед тусламж өгдөг гэж сонсоод сурагласан чинь эд хөрөнгө хохирсон үед л тодорхой хувийг нь өгдөг, амь нас хохирсон үед өгдөггүй гэж сонслоо. Буруу сонссон л байгаасай... Бухимдсан уймарсан би буруу зөрүү бодож бичсэн бол уучлаарай. Дээрхи зүйлсийг хэн нэгэн хүнийг буруутгах гэсэндээ бичээгүй юм шүү. Харуусахдаа хүмүүст ийм зүйл бүү тохиолдоосой гэж бодон бичлээ” гэжээ.
Ц.Сонор



Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна