"Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ. Аливаа сайхнаа бусдаас бүү харамла" энэ үг л санаанд их орлоо доо.
Хайрт хүү, хань нөхөр, анд найз Э.Хатанбаатарыгаа түүний төрөл төрөгсөд, ойр дотныхон нь энэ сарын 21-ний өглөө Гачууртаас эцсийн замд нь үдсэн юм. Түүнийг эцсийн замд нь үдэхэд хамтлагийн нөхөд нь бүхий л сэтгэл зүрхээрээ хамт байж, ар гэрийнхэнд нь дэм болж байлаа. Найзыгаа үдэхэд эмгэнэн гашуудсан анд нөхөд нь бүгд хар хослолоор ижилсэн хүндэтгэл үзүүлж, найзынхаа төлөө нулимс дуслуулан байсан юм.
Хөндлөнгөөс харсан миний бие: Хүний анд нөхөр байна гэдэг ямар их хариуцлага болоод итгэл сэтгэл байдгийг энэ үеэр харж болохоор байлаа. Хип Хопууд гэхээр л орилж чарласан, танхайрсан нөхөд байдаг гэж бодож байлаа. Гэтэл үнэн хэрэгтээ тийм биш харин эсрэгээрээ өр зөөлөн, халуун сэтгэлт залуус юм гэдгийг олж мэдлээ.
Хаагийгийнхаа ар гэрийнхэнд, хоёр хөөрхөн үрд нь, найз нөхдөд нь дахин гүн эмгэнэл илэрхийлье. Алтан дэлхийн хөрс шороондоо амгалан нойрсдоо анд минь.
Эргэн бидэндээ заавал төрөөрэй.
Ум сайн амгалан болтугай.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна