“Соёолонгийн тоосонд даруулбал тэр жилдээ хийморьтой явдаг” гэсэн Монголчуудын омогшил бий. Нээрээ л хийморь, цог заль сэргэх шиг болдог нь ч үнэн шүү. Өнөө жилийн наадмын нэгэн сайхан хүлгийг та бүхэндээ танилцуулах гэсэн юм.
Өнөө жилийн наадмын хурдан Соёолонгийн уралдаанд 276 шандаст хүлэг уралдсан билээ. Та бүхний харж байгаа энэхүү Соёолон бол Ардын Хувьсгалын 93 жилийн ойд айргийн дөрөвт хурдлан ирсэн Сүхбаатар аймгийн угшилт Туваанжавын Гантөмөрийн Хүрэн Буурал Соёолон.
Аймаг, бүсийн наадмуудад удаа дараа хурдлан давхиж, хамгийн сүүлд Завхан аймагт болсон Бүсийн Даншиг наадамд гэхэд л гурваар орж ирсэн улсын алдарт уяач Т.Отгонбаярын уяа сойлгоор Соёолонгийн тоосыг өнгөлсөн Хүрэн Буурлыг харж нүд баясмуй.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо