МАХН-ын дарга Н.Энхбаяр наадмын дараа Монголд ирэхээр болжээ. Нэг жилийн хугацаанд хоригдож байгаад Ерөнхийлөгчийн уулчлалаар суллагдсан тэрээр БНСУ-д удаан хугацааны турш эмчлүүлж байгаа билээ. Тэрээр өнгөрсөн оны наймдугаар сард Солонгос руу явснаас хойш намынхан нь байнга эргэж тойрч байгаа. Харин түүнийг наадмын өмнө хараахан ирж амжихгүй, түр хугацаагаар ирээд буцна гэж МАХН-ынхан хэлж байна. Эмчилгээ амжилттай болж, бие нь сайжирсан ч гэсэн одоогийн байдлаар буцаж явах шаардлага байгаа бололтой. Арванхоёрдугаар сараас хойш түүнийг Монголд ирж, намынхаа Их хуралдайг хуралдуулж, улс төрд хүч үзнэ гэсэн мэдээлэл ч нэлээд түгээд байгаа юм.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ