Хүүхэд хөгжлийн “Ундраа” зуслангийн III ээлжинд амарч байсан хүүхдүүд хордлого авч өчигдөр ХӨСҮТ-д яаралтай хүргэгдсэн аж. Энэ талаар тус төвийн ХӨСҮТ-ийн албаны хүмүүсээс тодруулахад “Ундраа зуслангаас хордлого авсан 22 хүүхэд өчигдөр ирээд хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна. Өнөөдөр ч мөн нэмэгдэж ирж магадгүй юм шиг байна” гэлээ. Хүүхдүүд хоолны хордлого болсон эсэх нь гурав хоногийн дараа гарах шинжилгээний хариугаар тодорхой болно. Хүүхэд хөгжлийн “Ундраа” зуслан нь 1989 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа ба Улаанбаатар хотоос 30км, Хандгайтын амнаас зүүн тийш 3км-т байдаг аж. Нэг ээлжиндээ зургаан бүлэгт 240-270 хүүхэд долоо хоногоор хүлээн авах хүчин чадалтай аж. Энэ жилийн хувьд тус зуслангийн эрхийн бичиг 150 000 төгрөгөөр худалдаалагдаж байсан юм.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо