Тулгууртай харайлтын ОХУ-ын тамирчин Елена Исинбаева охинтой болжээ. Исинбаева энэ сарын 28-нд Монако хотод гурван кг, 820 грам охин төрүүлсэн талаар www.vesti.ru сайт мэдээлжээ. Түүний найз залуу ОХУ-ын жад шидэлтийн тамирчин Никита Петинов юм.
Өдгөө 32 настай ОХУ-ын нэрт тамирчин Елена Исинбаева өнгөрсөн онд Москва хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоны дараа зодог тайлсан юм.
Исинбаева өнгөрсөн оны төгсгөлд Хөнгөн атлетикийн олон улсын хөнгөн атлетикийн холбооны (IAAF) хөнгөн атлетикт гайхамшигтай карьер хийсэн шагналыг хүртсэн.
ОХУ-ын Гавьяат тамирчин Елена Исинбаева 15 жилийнхээ карьерт олимпийн хоёр алт (2004, 2008), нэг хүрэл (2012), дэлхийн аваргын гурван алт (2005, 2007 ба 2013), заалны дэлхийн аваргын дөрвөн алт (2004, 2006, 2008, 2012), тивийн аваргын алт (2006) зэрэг олон шагнал авчээ. Тэрээр өөрийн төрөлд дэлхийн дээд амжилтыг 28 удаа шинэчилсэн байна.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ