УИХ дахь МАН-ын бүлгээс өнгөрсөн тавдугаар сарын 29-нд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн ч хариуцлага тооцох асуудал УИХ-аар хэлэлцэгдэхгүй байсаар хаалтаа хийх болов.
Хуульд зааснаар огцруулах асуудлыг өргөн мэдүүлснээс хойш УИХ 14 хоногийн дотор багтаан шийдэх ёстой ч ирэх намар хүртэл хойш тавих болоод байна. Ийн асуудал хойшлоход УИХ дахь Ардчилсан намын бүлгээс авсан тав хоногийн завсарлага давуу тал болов.
Олонхийн бүлгийн хувьд “Эдийн засгийн хөгжлийн сайдад хариуцлага тооцоход оройтохгүй. Засгийн газар 100 хоногийн хугацаанд эдийн засгийг эрчимжүүлж чадах эсэхээс хамаарна” хэмээн мэдэгдэж ирсэн. Түүндээ хүрэхээр зүтгэсэн нь, санаснаар болов. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өнгөрсөн пүрэв гаригт авсан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн завсарлагыг “Үндэслэлтэй биш” хэмээн мэдэгдээд байгаа. Учир нь олонхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат завсарлага авч байгаа үндэслэлийг Эдийн засгийн хөгжлийн яамнаас чагнах төхөөрөмж илэрсэн, мөн энэ үетэй давхцаж Хөгжлийн банк, “Гудамж” төслийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн зэргийг нягтлах шаардлага байна” гэж үзсэн юм. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэхээс хойшлуулах нь ноцтой шалтгаан биш. Огцруулах асуудлыг МАН-ын бүлгийн 26 гишүүн тавиад нэг сарын хугацаа өнгөрлөө. Монгол Улсын эдийн засагт нар гаргах шаардлагатай байна. Ард иргэдийн амьдрал ядуурч, компаниуд дампуурч, гадаадын хөрөнгө оруулалт Монголоос зугатаж байна.
Энэ үед буруу бодлогоо өөрчилье зөв бодлого дэвшүүлж, явуулъя. Ингэхийн тулд хариуцсан сайдад нь хариуцлага тооцох ёстой гэсэн боловч эрх баригч намын бүлэг сар гаруй хугацаагаар хойш татлаа. Ингэж зугатсанаараа Монгол Улсын эдийн засаг, иргэдийн амьдралд зөв зүйл болно гэж бодохгүй байна.
Даргын шийдвэрийг биелүүлдэг биш төрийн хууль дагадаг тогтолцоо бий болгоно, төрийн бүх шатанд хяналт, хариуцлагын тогтолцоо бий болгоно гэж эрх баригч намын мөрийн хөтөлбөрт заасан. Харамсалтай нь, төрийн тогтолцоондоо хариуцлагагүй, хууль биелүүлдэг болчихлоо.
Завсарлага авах үндэслэл тийм айхтар зүйл биш. Хууль хэрэгжүүлэхэд алдаа дутагдал гарсан байхыг үгүйсгэхгүй. Үүнийг хууль, хяналтын байгууллага шалгана гэсэн. Энэ бол завсарлага авах ноцтой үндэслэл болж чадахгүй” гэжээ.
Мөн цөөнхийн бүлэг өнгөрсөн баасан гаригт ээлжит бусаар хуралдаж, хаврын чуулганыг хаахаас урьтаж сайд Н.Батбаярт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой гэх нэгдсэн байр суурьт хүрсэн юм. Тиймээс байр сууриа хамгаалахын төлөө маргаашнаас эхэлж, бүлгийн дарга С.Бямбацогт ширүүхэн “дайралт” эхлүүлж мэдэх юм. Тэр ууртай ч байх шиг...
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо