Алтны магнат хэмээн алдаршсан Ц.Мянганбаяр орчин цагийн загвар өмсөгч хүүхнүүдийн жинхэнэ “эрлэг” нь болсон гэхэд хилсдэхгүй. Түүнтэй холбогдсон загвар өмсөгч бүр түүний хүүхдийг төрүүлсэн. Магадгүй өөрөө ч хүүхдийнхээ тоог нарийн сайн мэдэхгүй байх. Түүнчлэн түүний хэнтэй сууж, хэдэн хүүхэд төрүүлэх нь маньд хамаагүй боловч монголчууд цус ойртолт гэдэг зүйлээс үнэхээр жигшдэг. Тэр ч утгаар ойрын хэдэн жилээс эхлээд ургийн баярыг өргөн дэлгэр хийдэг болсон. Тиймээс алтны магнат Ц.Мянганбаяр аав болоод хүүхдүүдийн баяр хэмээн жилд нэг удаа тэмдэглэхэд ч гэмгүй гэнэ. Эс бөгөөс нэг эцгийн олон ээжийн хүүхдүүд том болоод гэр бүл болох магадлал өндөр. Тиймээс баян эр хойч үеийнхээ зам мөрийг сайтар засч өгөхгүй бол цус ойртолтод өртөж магадгүй гэнэ. Ц.Мянганбаярыг “Охидын магнат” гэхэд хэлсдэхгүй. Түүний амрагийн явдлууд олон жил Монголын шар хэвлэлүүдийг бичих зүйлтэй болгож байгаа. Тэрч байтгуай түүний өвөрт орсон бүсгүйчүүд “Гоёл наадам”-ын “Топ” болдог гэдгийг Э.Одгэрэл зарлаж дуулиан тарьж байсан билээ. Түүний олонд зарлагдсан дөрвөн эхнэрээс нь нэр холбогдсон бүсгүйчүүдийг нь хүмүүс илүү мэддэг билээ.Түүний олонд зарлагдсан дөрвөн эхнэрийн анхны эхнэр Б.Болор хэмээх бүсгүй буй. Хойно сургууль дүүргэсэн, насаараа боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш мэргэжилтэй Б.Болор хатагтай МУИС-ийн харьяа Эдийн засгийн сургуулийн тэнхимийн эрхлэгчээр ажилладаг эгэл даруу бүсгүй гэнэ лээ. Гитар тоглож, дуулах дуртай урлагийн өндөр мэдрэмжтэй, авьяаслаг энэ хатагтай алтны магнатад хоёр хүүхэд төрүүлж өгсөн бөгөөд ноён Ц.Мянганбаяр ч анхны гэргий, ууган хүүхдүүдээ эцгийн ёсоор харж хандан тусалдаг байна. Бүр мөнгөний ханш хатуу байх үед анхны гэргийгээсээ салахдаа тэрээр 100 сая төгрөг өгч эрийн нүнжиг зааж байсныг ойр дотныхон нь ярьцгаадаг. Хатагтай Б.Болорын тухайд олон жил ганц бие явсны эцэст хоёр дахь амьдралаа зохиож, төлөв төвшин нэгэнтэй гэр бүл болсон аж. Харин удаах гэргий Х.Азжаргал нь нэрт сэтгүүлч, зохиолч С.Хатанбаатар агсаны ганц охин. Х.Азжаргал бүсгүй алтны магнаттай суугаад нэг охин төрүүлсэн бөгөөд Төгсжаргал хэмээх нэр өгсөн нь өдгөө том охин болсон. Хэдийгээр удаах эхнэр Х.Азжаргал сэтгүүлч мэргэжилтэй ч хагас сая долларын үнэтэй элитүүдийн цэцэрлэг ажиллуулдаг бизнес сэтгэлгээтэй хатагтай гэнэ лээ.Үлдсэн хоёр гэргийг нь хүн бүр мэднэ. Ялангуяа топ модель Пүрэвсүрэнг. Ц.Мянганбаяраас салсаныхаа дараагаар “Xanadu Mines” нэртэй уул уурхайн компаниын захирал Ганбаяр гэх 40 эргэм насны залуутай ханилсан. Охиныхоо эцгээс өрх тусгаарлаж, эрх чөлөөтэйгөөр амьдрах болсноосоо хойш амрагийн явдалд тун од муутай байгаа топ модель сүүлийн үед шинэ амрагаараа халамжлуулахын зэрэгцээ кино урлагт хөл тавих болсон. “Алтны магнат” эр Д.Пүрэвсүрэнгээс салаад Д.Ариунцэцэг хэмээх мисс бүсгүйтэй гэрлэсэн. Тэд удалгүй охинтой болсон бөгөөд Хайрмаа гэдэг нэг өгсөн гэдэг. Дараа нь Намуун гэх бүсгүйтэй нэлээдгүй хугацаанд хамтран амьдарсан. Харин хамгийн сүүлд топ модель Пүрэвдуламтай гэрлэн Тэнгэрмаа хэмээх охинтой болсон билээ.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо