О.Магнай Ц.Оюунгэрэл сайдыг “хардав”


Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ “Аса цирк”-ийн асуудал Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл дээр ирээд хоёр саатсан тухай дуулгав. Түүний шалгалт, хяналтын ажилд УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нарын сайн харилцаа саад учруулж буй бололтой.  

 

Энэ тухай тэрээр “Нэг зүйл хэлэхэд Соёл, спорт аялал жуулчлалын сайд нь Ц.Оюунгэрэл гэж хүн байдаг. Ц.Оюунгэрэл дээр энэ асуудал хоёр сар саатсан. Миний бодлоор Ц.Оюунгэрэл, Д.Сумъяабазар нар их сайн харьцаатай юм шиг байна лээ. Тэр хүн дээр очоод асуудал гацаад байна” гэж “хардана” лээ.