“Андра модель” агентлагийн гүйцэтгэх захирал, Германы “IZAIO” агентлагийн загвар өмсөгч С.Төгс “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Н.Эрдэнэцогт нар загварынхан дундаас төрсөн сайхан хосууд гэгддэг байсан билээ. Тэд үeрхээд багагүй хугацааг өнгөрүүлж хамтран амьдрах болсноор хөөрхөн охинтой болсон билээ. Хосууд жаргалтай зургуудаа фэнүүдтэйгээ хуваалцаж олны нүдэнд ил байснаар танихгүй хүн бараг үгүй болсон. Харамсалтай нь тэдний хамтын аз жаргалтай амьдрал удаан үргэлжлээгүй бөгөөдээж болсон Төгсөөг нөхрөөсөө салсан гэх мэдээлэл олны ам дамжин яригдах болж, хосууд ч удалгүй салсан. Тэгвэл модель Төгс, мэргэжил нэгт загвар өмсөгч Ч.Сүбээдэй гэх залуутай хайрын романс үүсгэж хамтран амьдарч байна. Тэрээр бяцхан охин, шинэ найз залуутайгаа хамт унтаж байгаа зургаа өөрийн цахим хуудаснаа оруулж нэг гэрт орсон гэдгээ харуулаад авлаа. Хэдийгээр нөхрөөсөө салаад удаагүй байгаа ч экс нөхрөө мартсан бололтой одоогийн найз залуутайгаа аз жаргалтай байгаа бөгөөд өөрийгөө зөв сонголт хийсэн гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ. Ямартай ч сайхан бүсгүй болох С.Төгсөөд шинэ амьдралд нь амжилт хүсье.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ